Дархан хотын нутгийн зөвлөлтэй уулзав.

Тус сумын удирдлагууд Дархан Хотод ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж 80 жилийн ойн талаар ярилцаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Дархан хотын нутгийн зөвлөлийн тэргүүнээр Б.Түмэннаст сонгогдож, Нарийн бичгийн даргаар Ц.Мөнхжаргал, Тэргүүлэгчдэд н.Саранчимэг, Д.Баярмаа, Х.Шинэцэцэг, Ц.Баасансүрэн, А.Гэрэлдорж гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар шийдвэрлэлээ.

А.Гэрэлдорж Бөхийн засуулын хувцас буюу 1 сая төгрөгийн хандив өгч, Д.Амаржаргал Ц.Баасансүрэн нар Баяр наадмын медальд тус бүр нэг, нэг сая төгрөг, нийт 2 сая төгрөгийн хандив өргөхөөр амлан авлаа. Дархан хотын нутгийн зөвлөлийнхөн болон тэнд ажиллаж амьдарч байгаа Нутгийн зон олондоо ажлын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2022-05-20 15:00:00