Засаг даргын мэндчилгээ

БАЯНГОВЬ СУМЫН ЗАСАГ ДАРГА Батбаярын Бат-Амгалан: Говь хангайн цэнхэр орон, гурван бүсийн нутагтай, хонгор сайхан нутгийнхаа Их богд уулын өвөрт орших, Баянговь сумынхаа бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ зориулсан ачтай буянтай ахмадууд, ирээдүй хойч үе болсон залуу үеийнхэн, энэ цагийг эзэгнэсэн идэрчүүд болон Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч байгаа уугуул, суугуул иргэдийнхээ амар мэндийг айлтгаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж явахын өлзийт ерөөлийг өргөе. Төрлөх сум маань хөгжин дэвшиж, ард иргэдийн минь аж амьдрал дээдлэн дэвжиж байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүн бүхэнд ямар нэгэн боломж бий. Таны боломж бидний бодлого байх болно.

 

2022-06-01 10:00:00