Баянговь сум анх үүсгэн байгуулагдсан тухай танилцуулга

Бүгд найрамдах монгол ард улсын бага хурлын тэргүүлэгчдийн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81-р тогтоолоор Баянхонгор аймгийг үүсгэн байгуулж, эхлээд “Говь-Бөмбөгөр" нэртэйгээр одоогийн Бөмбөгөр сумын төв Худаг сүүжийн дэнжид байгуулж, 1942 оны 02 сарын 05-нд аймгийн яамыг нээж ажил хэргийг эрхлэн явуулжээ. Дараахан нь 4-р сард аймгийг Баянхонгор гэж нэрлэн, төвийг Гучингийн голд /Баяновоо сумын нутагт/ байршлуулав. Баянхонгор аймгийн сумдуудын газрын байршлыг тогтоож Баянговь сумын төвийг өвөр цагаан голд эхний хар хошуу буюу хөмсгийн гарамын зүүн дээд талбайд байрлуулж, том гэрийн буурь ухаж засан 6 ханатай цагаан гэр барьсан байна.

Гэр барих ажлыг ёс горим сайн мэддэг гэж Өлзийдагвын Дашням, Пагамын Ёндонжамц, Базарын Цэрэнтогооч нар зөвлөн удирджээ. Гэрийн баганыг МАХН-ын гишүүн Г.Бадамдорж, Б.Шонхор, Б.Маамуу, Сангидорж нараар түшүүлж, сумын дарга Г.Бадамдорж, нарийн бичгийн дарга Б.Маамуу нар хадаганд тариа будаа боолгон гэрийн тоононд зүүв. Энэ үед баг бүрээс 6 төлөөлөгч сонгогдон ирчихээд байсан бөгөөд тэднээс хамгийн ахмад нь Молом, хамгийн залуу нь Н.Дуламханд , өлзий дэмбэрэлтэй нэртэй гэж түмэнтэйгээ түжигнэж бумантайгаа бужигнаж явахыг бэлэгдэж нарийн бичгийн даргын авгай С.Түмэн нараар гал асаалгажээ. Дараа нь хурлын ажиллагаа эхэлж, аймгийн төлөөлөгч хурлыг нээж, сум байгуулах тухай тогтоол уншин сонсгож, баяр хүргэсэн байна. Хурлаар сумдаа ямар нэр өгөх тухай хэлэлцүүлэв.

Төлөөлөгчид янз бүрийн санал гаргажээ. Үүнд: Баруун Богд сум, Өвөр цагаан гол сум гэх мэтээр олон санал гарчээ. Борын Сангидорж энэ сумын нутаг дэвсгэрт Баян нэртэй газар 5 байна. Үүнд: Их баян, Өвөр Баянтолгой, Баяновоо, Баянхөөвөр, Цагаан голын эхний Баянтолгой гэж нэрлээд иймд Баян гэж нэрлэе гэхэд Дашдамбын Сосор, Данзангийн  Иш нар босож дээрх саналыг дэмжиж, энэ сум бүхэлдээ говийн бүсэд багтдаг говийн сум юм. Тэгэхээр бид болон бидний хойч үе говио дурсаж, говиороо бахархаж, говио хөгжүүлж явах учиртай тул говь гэсэн үгийг залгаж оруулъя гэснийг төлөөлөгчид 100 хувь дэмжиж зөвшөөрсөнөөр "БАЯНГОВЬ" гэж нэрлэсэн түүхтэй. Баянговь сум 3асаг захиргаа, нутаг дэвсгэр, хүн ард, эдийн засгийн хувьд хэлбэршилээ бүрэн олж, өөрийн хаягаар түүхээ бүтээх шинэхэн үе ингэж эхэлжээ

Баянговь сум нь анх Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1942 06 сарын 25 өдрийн 35-р тогтоолоор Баян-Өндөр, Жинст сумуу тус 3 баг, Богд сумаас 1 баг шилжүүлж анхлан 6 баг, 400 өрх, 1ЗОС амтай, 70000 малтай, конторын 2 гэртэй "Баянхөөвөр" нэртэйгээр байгуулснаас хойш 80 жилийн босго алхжээ.

Баянговь сум нь газар зүйн байрлалаараа Баянхонгор аймгийн ба өмнөд хэсэгт оршдог, бүхэлдээ говийн бүст багтана. Эдэлбэр газрын хэмжээ 462655,0 га, үүнээс газар тариаланд тохиромжтой талбай ' 109,0 га, хадлангийн талбай 62.0 га, бэлчээрийн талбай 462381 га, бусад г 102.5 га. Өөрийн аймгийн Богд, Баянлиг, Жинст, Шинэжинст, Баянцагаан Өмнөговь аймгийн Гурван тэс сумтай хиллэдэг. Далайн төвшинөөс ,3957 м өргөгдсөн Их Богд уулын баруун урд талд Цагаан голын aдагт байршдаг. Аймгийн төвөөс 240км, Улаанбаатар хотоос 740 км-т оршидог.

2021 оны жилийн эцсийн хүн ам, хашаа худаг, мал амы тооллогоор Баянговь сум нь 911 өрх, 3079 хүн амтай, 139592 толгой сүргэтэй болсон. Засаг захиргааны 5 багтай, ЗДТГ ИТХ-ын ажлын алба, 9 жилийн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг, Эрэн аврах бүлэг, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг, банкны салбарууд, шуудан холбоо, цаг уур, зэвсэгт хүчний 0143-р анги, мал эмнэлэг, бизнесийн ажил үйлчилгээ явуулж байгаа худалдааны хэд хэдэн нэгжүүд, aялал жуулчлалын бааз бүхий орчин үеийн суурин төвтэй болж өргөжиж байна.

2022 оны  жилийн эцсийн хүн ам хашаа худаг, мал амы тооллогоор Баянговь сум нь 909 өрх, 3073 хүн амтай, 189857 толгой сүргэтэй болсон байна.

 
2022-01-02 11:00:00