"Өлзийт" МБС нь 2024-2025 оны хичээлийн жилийн суралцагчидтайгаа уулзан зөвлөгөө мэдээлэл өгч, гэрээ байгууллаа. Мөн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн хүрээнд дараах мэргэжлээр элсэлт авна.

Баянхонгор аймгийн Өлзийт" МБС-аас хүний нөөцийн менежер Т.Ганболд, багш Х.Алтанцэцэг, Ч.Наранжаргал нар сумын Засаг дарга, орлогч дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль хамгаалагч, хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлогын мэргэжилтэн нарт сургуулийнхаа талаар танилцуулга мэдээллийг хүргэсэн. 2024-2025 оны хичээлийн жилийн суралцагчидтайгаа уулзан зөвлөгөө мэдээлэл өгч, гэрээ байгууллаа. Мөн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн хүрээнд дараах мэргэжлээр элсэлт авна.

Газар тариалангийн анги, Ойн аж ахуйн анги, Сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулалтын анги гэсэн чиглэлээр 15-20 оюутны элсэлт авна.

Элсэгчид тавигдах шаардлага:

-18-43 насны

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байх

-Суурь боловсрол буюу түүнээс дээш боловсролтой

Сонирхсон иргэд багийн Засаг дарга руугаа холбогдон бүртгүүлнэ үү. 1 багаас 4-өөс багагүй иргэн бүртгүүлэх боломжтой.

2025-05-21 09:44:10