Архивын улсын үзлэг зохион байгуулах дэд комисс Баянговь сумд ажиллаж байна

Архивын улсын үзлэг зохион байгуулах дэд комисс Баянговь сумд ажиллаж байна

Архивын улсын үзлэг зохион байгуулах тухай 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 23 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн А/500 дугаар захирамжаар Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг орон нутагт зохион байгуулах 5 дэд комисс сумдад ажиллаж байна.

Тус 5 дэд комисс нь 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд аймгийн 196 байгууллагыг шалгаж дүнг нэгтгэн төв комисст хүргүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Энхжаргалаар ахлуулсан 1 дүгээр ажлын хэсэг 22, 23-ны өдрүүдэд Баянговь сумд ажилласан. Ажлын хэсгүүд сумдын ЗДТГ, ИТХ Соёлын төв, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн архив албан хэрэг хөтлөлтийг шалгаж нийт нэг байгууллагад 2200 хүртэлх оноо өгөх юм.

 

2025-09-22 09:15:25