Эрхэм хүндэт ахмад буурлуудтайгаа хамтдаа "Ахмадын баяр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Эрхэм хүндэт ахмад буурлуудтайгаа хамтдаа "Ахмадын баяр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Ахмадын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдрийн хөгжил дэвшил, сайн сайхан амьдралын суурийг та бүхний хичээл зүтгэл, идэр залуу насандаа улс орон, нутаг нутгийнхаа төлөө зориулсан хүч хөдөлмөрийн үр дүнд бид эдэлж, хэрэглэж байгааг мартахын аргагүй.  Та бүхэндээ гүн талархал илэрхийлж, эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, амар амгаланг хүсэн ерөөе.

Ахмадуудынхаа сургаал, үнэт туршлага үргэлж бидний замыг гэрэлтүүлж, хойч үеийнхний бахархал, үлгэр дуурайл болсоор байх болтугай.

Мөн хамтран ажилласан албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүддээ гүн талархал илэрхийлье. Баярлалаа та бүхэндээ.

 

 

 

2025-10-02 18:02:33