СУМДЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

СУМДЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Сумдын өнөөгийн байдлыг тодорхойлж, цаашдын хөгжлийг төлөвлөх ач холбогдолтой тайлангийн хуралд хуваарийн дагуу өнөөдөр Бөмбөгөр, Галуут, Өлзийт, Баян-Овоо, Эрдэнэцогт сумдууд оров.

Хурлаар сумын удирдлагууд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай 2025 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, суманд хэрэгжүүлсэн шинэлэг ажил, сумдад тулгамдаж байгаа асуудал, цаашид анхаарах асуудал сэдвээр мэдээлэл хийлээ.

Хуралд аймгийн Засаг даргын Удирдлагын багийн гишүүд болох Аймгийн ЗДТГ-ын дарга Т.Хишигбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Отгонбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгалмаа, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Мөнхбаяр, Архивын хэлтсийн дарга В. Эрдэнэчимэг болон сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, төсөвт байгууллагын дарга удирдлагууд оролцов.

Нээлттэй Засаг нэг Баянхонгор

2025-11-17 15:00:00