Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Соёлын төв хамтран зохион байгуулж нийт 120 гаруй эмэгтэйчүүд үйл ажиллагаанд оролцлоо

 Энэхүү өдрийн хүрээнд эмэгтэйчүүдийн дунд волейболын тэмцээн, дартс, софт волейболын, тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.  Волейболын тэмцээнд ЗДТГ-ын Булганчимэг ахлагчтай баг 1-р байр, 5-р багийн А.Мөнхжин ахлагтай баг 2-р байр, 3-р багийн Т.Солонгоо баг 3-р байр, софт волейболын тэмцээнд П.Амартайван ахлагчтай ЕБС-ийн баг 1-р байр, Ч.Эрдэнэтуяа ахлагчтай 5-р баг  2-р байр,  Ч.Нарантуяа ахлагтай баг 3-р байр, дартсны  тэмцээнд 1-р байр Ш.Цэнджав С.Тамжидмаа,  2-р байр Б.Булганчимэг Д.Батжаргал, 3-р байр Б.Маасүрэн А.Номиундалай нар шалгарлаа. Ажил хөдөлмөрөөрөө бусдыг манлайлсан "Баянговийн бахархалт бүсгүй"-гээр Д.Гансмаа, С.Цэрэндолгор, Г.Сугар-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн,  Д.Нямсүрэн, Т.Жаргалмаа, Д.Маабаяр, Д.Нармандах нар шалгарч Өргөмжлөл, туузаар мөн  Аймгийн тэргүүний ажилтан, Жуух бичиг, Хүндэтгэл шагналаар зарим эмэгтэйчүүдийг шагналаа. Байгаль эх дэлхий, нутгийн уул усандаа сүүн цацал өргөх зэрэг ажлууд зохион байгуулагдав. Дотуур байрны хүүхдүүд "Ижийдээ өргөх бидний аялгуу" концертийг бэлтгэн сумын нийт иргэдэд хүргэлээ.Үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон баг, байгууллага, төрийн албан хаагчид, иргэддээ баярлаж талархсанаа илэрхийлье.  

 

 

 

 

2026-03-09 15:30:26