Баянговь сумын Улаанбаатар хот дахь нутгийн золголт-2026

Баянговь сумын Улаанбаатар хот дахь нутгийн золголт-2026 ~Золголтын үйл ажиллагаанд зорин ирсэн нутгийн зон олондоо баярлалаа. ~Золголтын үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажилласан Э.Болдбаатар даргатай нутгийн зөвлөлийн тэргүүлэгч нарт талархал илэрхийлье. ~Мөн ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нутгийн уран бүтээлчид болон Д.Даваацэрэн, Б.Уранчимэг, морин хуурч Д.Өлзийбаяр нартаа уран бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе. ~Нутгийн үйлдвэрийн Bodios брэндийн бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж оролцсон Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Өлзийбодьжав ах, ууцны хонийг хариуцсан Монгол Улсын аварга малчин Б.Амгаланбаатар, ингэний ундааны дэмжлэг үзүүлсэн сумын аварга малчин Р.Батзориг нартаа баярлалаа.

2026-03-17 16:03:26