Баянговь сумын Баянхонгор аймаг дахь нутгийн золголт-2026

Баянговь сумын Баянхонгор аймаг дахь нутгийн золголт-2026

~Золголтын үйл ажиллагаанд зорин ирсэн нутгийн зон олондоо баярлалаа.

~Золголтын үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажилласан Б.Ууганбаяр даргатай нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Буянтогтох нарт талархал илэрхийлье.

~Мөн ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн хөгжимт драмын театрын уран бүтээлч МУСТА Ч.Отгонсүрэн, Содном, болон малчид дуулж байна Улсын уралдааны тэргүүн байрын шагналт Д.Даваацэрэн, зураглаач Г.Энхсайхан нартаа уран бүтээл, ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

~Золголтын үеэр аймгийн хурлын хүндэтгэл шагналаар 3-р багийн өндөр настан Р.Хүүхнээ, аймгийн тэргүүний ажлтан цол тэмдгээр аймгийн заан Б.Буянмөнх, малчид дуулж байна Улсын уралдааны тэргүүн байрын шагналт Д.Даваацэрэн нар, аймгийн Засаг даргын жуух бичгээр 3-р багийн өндөр настан С.Шийрэв, Д.Пүрэвдулам нар шагнагдлаа халуун баяр хүргэе.

~Ууцны хонийг хариуцсан аймгийн аварга малчин С.Баяраад баярлалаа.

Унасан газар, угаасан ус тань үргэлж ивээлээ хайрлаж явах болтугай.

Хүндэтгэсэн:

Баянговь сумын ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид.

2026-03-19 17:19:23