ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ШИЛДЭГ ДААМЛУУД ТОДОРЛОО

Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэдлэг, ур чадварыг нь үнэлж дүгнэх зорилготой “Сумдын газрын даамлын мэргэжил, ур чадварын улсын уралдаан” 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү улсын хэмжээний томоохон уралдаанд 21 аймгийн 203 сумын газрын даамал оролцож, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

Орон нутгийн газрын харилцааны бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг даамлуудын дундаас мэдлэг, туршлагаараа манлайлж, бусдыгаа хошуучилж БАЯНХОНГОР АЙМГИЙН 2 ГАЗРЫН ДААМАЛ шилдгээр шалгарлаа.

Үүнд:

I байр: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын газрын даамал Хорлоосүрэнгийн Баасанжаргал;

|II байр: Баянхонгор аймгийн Баянговь сумын газрын даамал Батжаргалын Маасүрэн нар шалгарав.

2026-05-07 12:54:36