Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 04 дүгээр сарын 28-нд зохион байгуулдаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ”Дэлхийн өдөр”-ийг угтан жил бүрийн 04 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэдэг

    

         Уг аяны хүрээнд тус сумын ХАБЭАСЗ-өөс зохион байгуулсан ажлуудаас товч тайлагнавал:

  1. Сарын аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг зөвлөлийн гишүүд хамтран боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллав.
  2. Зөвлөлийн гишүүдэд ХАБЭА-н тухай хууль болон бусад холбогдох мэдээллийг  танхимаар өгч мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэв. Аяны хүрээнд 1 удаа танхимаар, 2 удаа чат группээр хуралдав.
  3. Дээд  шатны байгууллага, мэргэжилтнээс тавьсан видео хичээл, холбогдох сургалт мэдээлэл, мөн Баянхонгор аймгийн ХАБЭАСЗ-ийн цахим хаягаас шаардлагатай гэсэн сургалт мэдээллүүдийг татан авч Баянговь сумын бүхий л группууд  болон тус суман дахь төрийн байгууллагуудын дотоод групп рүү тухай бүрд нь оруулж төрийн албан хаагчид болон иргэдэд ХАБЭА-н талаарх мэдлэг мэдээлэл өгөх ажлыг цахимаар зохион байгуулав. 
  4. Сумын Засаг даргын А/18 тоот Захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд хөдөө багийн өрхүүдээр айлчилж цаг үеийн нөхцөл байдалтай танилцах, шаардлагатай өрхөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлын үеэр ЭМТ-ийн баг хариуцсан эмч нар тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан ба малчдад эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоо, эмийн үйлчилгээг өрхөөр явж үзүүлэв.   
  5. Сумын ҮЭХ-той хамтран төрийн байгууллагын бүх албан хаагчдыг Соёлын төвд цуглуулан ХАБЭА тухай хууль дүрэм, журам, хологдох тушаал зэргийг танилцуулсан ба зөвлөлийн гишүүдийн зүгээс “Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж юу вэ?“ “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт”, “Офисс ажилтны ажлын байрны аюулгүй ажиллагаа, “Цахилгааны аюулгүй байдал” зэрэг сургалтуудыг өгөв. Мөн үеэр ҮЭХ-оос  сургалт өгч санхүүгийн тайлангаа тайлагнасан.

Сургалт, мэдээллийн дараа мэдлэг бататгах үүднээс “АХА” тэмцээнийг зохион байгуулсан ба Тэргүүн байранд ЭМТ-ийн статистикч эмч С.Цэнгэлмаа, Дэд байранд ЗДТГ-ын Газрын даамал Б.Маасүрэн нар шалгарав. Шагналыг СҮЭХ-оос гаргасан нийт 130000 төгрөг.

  1. Мөн ЗДТГ-ын хурлын заланд багийн иргэдийг цуглуулан сургалт мэдээллүүдийг өгч гарын авлага тараав.
  2. Сарын  аяны хаалтын ажлын хүрээнд:  Төрийн албан хаагчдын цөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрөөх, хамтын эв нэгдлийг хангах үүднээс урлаг, спортын нөхөрсөг арга хэмжээг сумын ҮЭХ-той хамтран 2 өдрийн туршид зохион байгуулсан ба хамтлаг бүжгийн төрөлд Тэргүүн байранд ЕБС-ийн орос хэлний багш Э.Нарантуяа ахлагчтай багш нарын хамтлаг, Дэд байранд ЭМТ-ийн их эмч Э.Нарангэрэл ахлагчтай хамтлаг тус тус шалгарав.

             Ардын харилцаа дууны төрөлд: ЗДТГ-ын нийгмийн даатгалын байцаагч Ж.Батбаяр, үйлчлэгч Б.Мөнхтогоо нар Тэргүүн байранд шалгарсан бол Дэд байранд  Цэцэрлэгийн эрхлэгч Д.Гансмаа бүлгийн багш Г.Ганцэцэг, ЕБС-ийн захирал Ц.Буянтогтох, Англи хэлний багш Ж.Энхням нар оноо тэнцэн тус тус шалгарав.

Спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулсан ба 45-аас дээш насныхны дунд зохион байгуулсан Софт волейболын төрөлд Ж.Хүрэлбат ахлагчтай ЕБС-ийн баг 1-р байр, Б.Энхжаргал ахлагчтай ЗДТГ-ын баг 2-р байр, С.Цэрэндолгор ахлагчтай ЭМТ-ийн баг 3-р байранд шалгарав.

Эмэгтэй гар бөмбөгийн тэмцээнд Ө.Энхзаяа ахлагчтай Цэцэрлэгийн 1-р баг Тэргүүн байр, Б.Булганчимэг ахлагчтай ЗДТГ-ын 1-р баг Дэд байранд, Эрэгтэй гар бөмбөгийн тэмцээнд И.Будьсүрэн ахлагчтай ЗДТГ-ын баг тамирчид 1-р байр, Ц.Буянтогтох ахлагчтай ЕБС-ийн баг тамирчид 2-р байранд тус тус шалгарсан.

Дартасны тэмцээнд Г.Оргилболд ахлагчтай баг ЗДТГ-ын баг Тэргүүн байр, С.Цэрэнбат ахлагчтай мөн ЗДТГ-ын баг дэд  байр, Г.Эрдэнэбаяр ахлагчтай ЗДТГ-ын 3-р баг гутгаар байранд тус тус шалгарав. Нийт шагналыг сумын ҮЭХ-оос гаргасан.

Сургалт мэдээллийн үеэр төсөвт байгууллагуудын дарга эрхлэгч ажилтны тооноос хамаарахгүйгээр ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтантай байх,  орон тооны бус зөвлөл ажиллуулах, дүрмийг баталж мөрдүүлэх, мөн ХАБЭА-н тусгай самбар гаргаж ажиллах талаар зөвлөгөөг мэдээллийг өгөв. Өмнөх жил ч мөн уг мэдээллийг өгч байв.

Үүний үр дүнд одоогийн байдлаар сумын ЗДТГ, ЭМТ, Цэцэрлэг, Зэвсэгт хүчний 143-р салбар зэрэг байгууллагууд ХАБЭА хариуцсан ажилтантай болсон байна. Төсөвт байгууллагууд бүгд ХАБЭА-н тусгайлсан самбарыг нээн тогтмол ажиллуулж байна.

Цахилгаан  тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, иргэдэд ХАБЭА-н зөвлөгөө зааварчилгааг өгснөөр, ХАБ-ын зааварчилгааг ажиллагсаддаа тогтмол хугацаанд өгдөг ба тусгайлсан самбар байрлуулан ажиллаж хэвшээд байна.

ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Мөнхтогтох нь МҮЭХ-ы дэргэдэх “Хөдөлмөр” сургалтын төвийн ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх сургалтанд Уллаанбаатар хотын хамрагдаж ирсэн нь сарын аяны сургалт мэдээллийн арга хэмжээг зохион байгуулах ажлын явцад ихээхэн ач холбогдолтой байв.

Мөн тус сумын хувьд Онцгой байдлын эрэн хайх аврах бүлэг ажиллаж байдаг нь ХАБЭА-н сарын аян цаашлаад хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад томоохон ач тустай юм.

Сарын  аяны ажлын хүрээнд ХАБЭА-н зөвлөлийн гишүүд тус бүр төлөвлөгөөний дагуу хариуцсан ажилдаа эзэн байж идэвх санаачлагатай ажилласан.

Аяны ажлын хүрээнд нилээд олон төрлийн, олон тооны гарын авлагыг олшруулан тараасан ба ЗДТГ-аас бичгийн цаас, хорыг гаргаж өгч ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллав.   

2023-05-01 10:25:20