6 ДУГААР САРЫН 8-НИЙ ПҮРЭВ ГАРАГИЙН 16:00 ЦАГТ БҮХ НИЙТИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын тавдугаар зүйлийн 5.1-д зааснаар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын дөрөв  дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж шийдвэрлэсэн.

        Энэ удаагийн дадлага, сургууль нь Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй стратегийн команд штабын сургуультай холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 16:00 цагт явагдахаар төлөвлөгдөөд байна.

2023-06-05 11:26:20