Богд сумд зохион байгуулсан эрт илрүүлэг шинжилгээнд манай сумаас 30 иргэн хамрагдлаа.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгоог эрчимжүүлэх зорилгоор Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн эмч нарийн баг Баянхонгор аймагт ажиллаж, Богд сумад хүрэлцэн ирж эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог хийлээ.

✅Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг өөрсдийн явуулын дуран, лаборатори болон рентгентэй ирж, тухайн сум орон нутгийн ЭМТ-ийг түшиглэн иргэдэд газар дээр нь үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж байгаа нь сумын төвийн иргэдээс гадна алслагдмал байршилд байгаа малчид, зорилтот бүлгийн иргэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээндээ хамрагдах боломж бүрдэж байгаа юм.

✅Энэхүү эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношилгоо нь Тухайн аймагт бүсчилсэн хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд Баянхонгор аймгийн тухайд Богд сумыг түшиглэн говийн бүс, Бууцагаан сумыг түшиглэн хангайн бүс, Баянхонгор аймгийн төвд гэсэн гурван бүсэд хуваан энэхүү эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ оношилгоог зохион байгуулсан.

Богд сумд зохион байгуулсан эрт илрүүлэг шинжилгээнд манай сумаас 30 иргэн хамрагдлаа.

        
    	    
        <div style= 2023-09-20 14:25:20