"Ишигний эвэр рашааны суурьшлын бүс болон рашааны ойр орчим"-д хяналт шалгалт хийж ажиллаа.

ИТХ-ын дарга Г.Амаржаргал, Засаг дарга Б.Бат-Амгалан, Засаг даргын орлогч Н.Сугар-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэгт Цагдаагийн хэсэг, эрэн хайх аврах бүлэг, газрын даамал, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчин зэрэг 9 хүний бүрэлдэхүүнтэй "Ишигний эвэр рашааны суурьшлын бүс болон рашааны ойр орчим"-д хяналт шалгалт хийж ажиллаа.

  1. Рашаан уухаар зорин ирж байгаа иргэд төвлөрсөн суурьшлын бүсэд буух шаардлагатай төдийгүй айлын хаваржааны ойр орчмоор буухгүй байхыг анхааруулж байна!!!!!.

  2. Айлыг хаваржаан дээр 3 майхан зөвшөөрөлгүй буусан байсныг суурьшлын бүсдээ буух талаар зөвлөгөө зөвлөж өгч ажилласан.

  3. Мөн рашааны ойр орчмыг цэвэрлэсэн.

Цэвэрлэх явцад тамхины иш маш их байсан. Иймд рашааны ойр орчимд тамхи татахгүй, байхыг анхааруулж байна!!!. 

2023-09-12 11:45:56