Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье -2022" болзолт уралдаанд Баянговь сумын ЗДТГ дэд байранд шалгарчээ.

2022 ОНЫ “ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” БОЛЗОЛТ УРАЛДААНД ӨЛЗИЙТ СУМЫН ЗДТГ ТЭРГҮҮЛЖЭЭ Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье -2022" болзолт уралдаанд Баянговь сумын ЗДТГ дэд байранд шалгарчээ. Өнөөдөр (2023.01.17) болзолт уралдааны тэргүүн байр эзлэсэн сумдын Тамгын газрын дарга нарт шагналыг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав гардуулан өглөө. Тодруулахад, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс сумдын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн ажлыг сайжруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 20 сумын Засаг даргын Тамгын газрыг хамруулан “Хуулиа дээдэлье” болзолт уралдааныг 2018 оноос эхлэн зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийт 15 сумын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг тоног төхөөрөмжөөр ханган ажилласан байна.

2023-01-19 17:20:25