Нөхөн тооцуулсан жилийн тухай.

Нөхөн тооцуулсан жилийн тухай.

Даатгуулагчийн ажилласанаар нөхөн тооцуулсан 1990 оноос 1995 он хүртлэх хугацааг нийт ажилласан болон төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцож ажилтны үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг тогтооно

Мөн дээрх хугацааг ажилтны ээлжийн амралтын хоногийг тооцоход хамааруулна. Ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнөх болон жирэмсэн амаржсаны чөлөө авахаас өмнөх шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож тэтгэмжийг бодож олгоно. Дээрх хугацааг нөхөн тооцуулж баталгааны хуудас авсан иргэн нас барсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу оршуулгын тэтгэмж олгоно. / 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр 1994 оны 12 дугаар 31-ний өдөр дуустлах хугацаа/

 

2023-09-28 10:09:00