"Номын баяр" 2022 арга хэмжээ болж өндөрлөлөө.

Тус суманд 9 сарын 17-ны өдөр "Илүү их уншъя" уриатай намрын "Номын баяр" үйл ажиллагаа танин мэдэхүйн асуулт хариултын "Алтан хонх", яруу найргийн үдэшлэг цэнгүүний амжилттай зохион байгуулагдсан. Энэ үеэр номын хавчуурга хийх уралдаанд 480 гаруй сурагч оролцож сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн үр дүнтэй ажлуудын нэг байлаа. Тус сургуулиас сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарч, мөн сум сургуулийн номын сангаас түүхэн ном, сумын зохиолчдын номоор үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо. Аймгийн Нийтийн номын сангаас явуулсан 50 номын уналт танин мэдэхүйн тэмцээнд оролцсон багш Болортунгалаг Номинжаргал нар 12 ном хожсон бол багш Дотно баяр тогооч Өлзийсүрэн нар 10 ном хожсон амжилтыг гаргалаа. Д.Нацагдорж тэмдэгтэн сурагчаар 7б ангийн сурагч Э.Мөннаран шагнагдаж өргөн дэлгэр болж өндөрлөсөн.

2022-09-17 15:00:00