Баянговь сумынхаа нийт эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Дэлхийн багш нарын 29 дахь өдөр, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Дэлхийн багш нарын 29 дахь өдөр, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Баянговь сумын ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн маань үүрч байдаг билээ.

Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн “БАГШ” танд Баянговь сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олны зүгээс чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

2023-10-05 11:37:44