ИРГЭДИЙН АНХААРАЛД:

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

“Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” хэлэлцүүлэгийг 2023 оны 06 дугаар сард багуудын ИНХ-аар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион явуулж, саналыг авсан билээ. Уг хэлэлцүүлэгээр Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг нэмэх нь зүйтэй хэмээн иргэд дэмжсэн учир сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн хувь хэмжээг шинэчлэн тогтоож, тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 6425 дугаарт бүртгүүлсэн. “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг шинэчлэн” тогтоосон хувь хэмжээ / өрх бүр сард 7000 төгрөг/ 2023 оны 10 дугаар сараас эхлэн тухайн өрхийн цахилгааны төлбөртэй хамт тооцогдон төвлөрөх болсоныг мэдэгдэж байна. Хог хаягдлын үйлчилгээний хураамжаа дутуу төлсөн өрхүүд хуучин мөрдөгдөж байсан хувь хэмжээ буюу 4000 төгрөгөөр 9 сар хүртэл нөхөн төвлөрүүлэх болохыг анхааруулж байна. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2023-10-18 09:55:48