Баянговь сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон Үндэсний хувцсаа өмсөн ажил үүргээ гүйцэтгэж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Өнөөдөр Үндэсний хувцсаа өмсөж бахархах өдөр. 
Аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/495 тоот захирамжаар аймгийн хэмжээнд сар бүрийн 25-ны өдрийг "Залуучуудын өдөр болгох" шийдвэр гарсан. Тухайн өдөр үндэсний өв соёлоо дээдлэх, хадгалах зорилгоор "Монгол үндэсний хувцас"-аа өмсөх уриалгыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачилсан. Энэ өдөр
Баянговь сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон  Үндэсний хувцсаа өмсөн ажил үүргээ гүйцэтгэж, төрийн үйлчилгээг үзүүлж байна.
Улс үндэстний оршин тогтнох нэгэн дархлаа нь үндэсний хувцас, өв соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх явдал юм.
2023.10.25

2023-10-25 12:00:00