ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

ТӨЛӨӨЛӨГЧИЙН НЭГ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭ  АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Аймгийн хуралд сонгогдсон хурлын  төлөөлөгчдийн тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ түүний үр дүнтэй танилцах, сурталчлах, сум орон нутаг,  малчид иргэдийн  санал хүсэлтийг  сонсох зорилгоор аймгийн ИТХ-аас санаачилан зохион байгуулж буй "ТӨЛӨӨЛӨГЧИЙН  НЭГ ӨДӨР" арга хэмжээ  Баянговь сумд амжилттай болж өндөрлөлөө.

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхсайхан нар  төлөөлөгчийн өдөрлөгийн хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан,  сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийв. 

ИТХ-ын дарга Э.Энхбат  аймаг орон нутгийн бодлого төлөвлөлт,  хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний тухайд иргэдэд нээлттэй мэдээлэл хийж, түүний ажлын хэсэг чиглэл тус бүрээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч,  зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэв.
Мөн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхсайхан төлөөлөгчөөр сонгогдон ажилласан хугацаан дахь хийсэн ажлын талаар нээлттэй мэдээлэл хийж, төлөөлөгчийн нэг өдрийг угтан спортын тэмцээн уралдааныг зохион байгуулсан юм.

.

2023-11-01 15:00:00