ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон нутгийн хамгаалалтын удирдах бүрэлдэхүүний сургалтыг Баянговь сум дахь Зэвсэгт хүчний 143 дугаар тусгай рот, сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад орон нутгийн хамгаалалтын удирдах бүрэлдэхүүн буюу сумын ЗДТГ-ын дарга болон орон нутгийн хамгаалалтын сургалтыг орон нутагт мэргэшил, арга зүйн зөвлөгөөгөөр ханган зохион байгуулах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид оролцлоо. Мөн орон нутгийн хамгаалалтын удирдах бүрэлдэхүүн буюу сумдын ЗДТГ-ын дарга нар Зэвсэгт хүчний тусгай рот, тусгай салбаруудын үйл ажиллагаа, чиг үүрэгтэй танилцлаа.

  

ЦЭРГИЙН ШТАБ

2023-11-17 15:20:00