2023 оны аварга шалгаруулах "Шатар, даам", "Шагай"-н харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Эрэгтэй шатрын төрөлд: Д.Пүрэвдорж тэргүүн байр, Д.Сэр-Од дэд байр, Б.Базаррагчаа гутгаар байр тус тус эзэллээ. Ивээн тэтгэсэн 4-р багийн малчин Ц.Эрдэнэдалайгийн гэр бүл.

Эмэгтэй шатрын төрөлд: Б.Мөнхтогоо тэргүүн байр, Б.Мөнхчимэг дэд байр, Гэрэлмаа гутгаар байр тус тус эзэллээ. Ивээн тэтгэгч Б.Баттулгын гэр бүл.

Эрэгтэй даамны төрөлд: Спортын мастер Жаргал тэргүүн байр, Гантөр дэд байр Г.Бөхмөрөн гутгаар байр тус тус эзэллээ. Ивээн тэтгэсэн Мөнхтүвшингийн гэр бүл.

Эмэгтэй даамны төрөлд Б.Урангоо тэргүүн байр, Б.Мөнхтогоо дэд байр, Лхагвасүрэн гутгаар байр тус тус эзэллээ. Ивээн тэтгэсэн Мөнхтүвшингийн гэр бүл.

Шагайн харваанд: Цуваа харваанд: С.Мягмарсүрэн дэд байр, Ш.Бат-Эрдэнэ дэд байр, Б.Баттогтох гутгаар байр тус тус эзэллээ. Ивээн тэтгэсэн сумын ИТХ-ын ажлын алба,

Багийн харваанд: Ш.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүн байр, Ш.Батнаран ахлагчтай баг дэд байр, Б.Баттогтох ахлагчтай баг гутгаар байр тус тус эзэллээ. Ивээн тэтгэсэн 3-р багийн малчин Н.Тайвангийн гэр бүл.

Нумт харвааны төрөлд: П.Мандах тэргүүн байр, Ж.Сүхбат дэд байр, Сэнгээ гутгаар байр тус тус эзэллээ. Ивээн тэтгэсэн Б.Баттулгын гэр бүл.

       

Нийт тэмцээнд оролцосон баг тамирчиддаа болон ивээн тэтгэгч нартаа талархал илэрхийлье. Зохион байгуулагч Нийтийн биеийн тамирын арга зүйч Б.Бэлэгдэмбэрэл

2023-12-18 00:00:00