Баянговь сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан буюу 2024 оны төсөв батлах хурал. Танхимаар 19, цахимаар 2, Төлөөлөгч оролцож 100,%-ийн ирцтэйгээр хуралдаж хурал амжилттай болж өндөрлөлөө.

Баянговь сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан буюу 2024 оны төсөв батлах хурал. Танхимаар 19, цахимаар 2, Төлөөлөгч оролцож 100,%-ийн ирцтэйгээр хуралдаж хурал амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлаар 2,927.843.6 төсөв батлагдаж. Орон нутаг хөгжүүлэх сангийн 1,335,006.0 төгрөгийн төсвөөр 24 нэр төрлийн ажил хийж хэрэгжүүлэхээр баталлаа.

Үүнд:

1. Өрхт 2 дугаар багийн их засвар, хайсжуулалт, дотор тохижилт. 55,000.0

2. Сумын төвд худаг гаргах усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор иж бүрэн худаг гаргах. 50,000.0

3. Сумын хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, орон нутаг, хөгжлийн сангийн үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг сурталчлан танилцуулах үйл ажиллагааны зардал. 2,000.0

4. Эрчим хүчний хүчин чадал сайжруулах трансформаторын хүчин чадал тоог нэмэгдүүлэх. 60,000.0

5. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. 2,000.0

6. Сумын төвийг камержуулах. 49,000.0

7. Хогийн цэгийг камержуулах. 6,000.0

8. Нохой муур устгал. 10,000.0

9. Хогийн цэгийн цэгцэлгээ буюу хоёрдогч түүхий эдийн преслэгч машин. 19,000.0

10. Сумын баяр Наадмын зардал. 5,000.0

11. Чөлөөт жүдо бөхийн дэвжээ худалдан авах. 40,000.0

12. Нийтийн биеийн тамирын талбайн тохижилт. 59.606.0

13. Сургуулийн биеийн тамирын гаднах талбайн доторх тохижилт ажил. 40,000.0

14. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж худалдан авах. 30,000.0

15. Соёлын төвийн тоног төхөөрөмж худалдан авах. 20,000.0

16. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх 100,000.00

17.Хөдөлмөр зуслан байгуулах (Монгол 5 ханатай гэр худалдан авах 3 ширхэг) сургуулийн ахлах ангийн хүүхдийг зуны амралтаар зөв боловсон өнгөрүүлэх сүү цагаан идээ боловсруулах сурах арга аргад суралцах зорилготой. 19,000.0

18. Хэлтгий булаг 1 дүгээр багийн төвийн халаалт. 19,000.0

19. Малын бэлчээрийн менежмент сайжруулах. Бэлчээрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх. 5,000.0

20. Шүдний эмчийн тоног төхөөрөмж худалдан авах. 55,000.0

21. Ус цэгийн хайгуул хийх. 6.000.0

22. Өрхтийн булгийн эх хашаалах. 6,400.0

23. Спорт заал (барих) 620.000.0

24. Хөгжлийн төвийн нэгдсэн халаалт холбох шилжих хөрөнгө оруулалт 39,000.0

Мөн хуралд Урилгаар байгууллагын дарга, эрхлэгч нар, 5 нь багийн Иргэдийн төлөөлөл.

Хэлтгий булаг 1 дүгээр багийн аймгийн аварга малчин Д.Мөнх-Оргил.

Өрхт 2 дугаар багийн сумын аварга малчин Я.Жамсранжав.

Залаа 3 дугаар багийн улсын аварга малчин Г.Гэрэлдаш.

Цоохор 4 дүгээр багийн аймгийн аварга малчин Ё.Цэцэгмаа.

Өргөн 5 дугаар багийн бизнес эрхлэгч Д.Тэгшжаргал нар оролцлоо. Хуралдаа идэвхтэй оролцсон эрхэм ИТХ-ын нийт төлөөлөгчид болон Урилгаар оролцсон байгууллагын дарга, эрхлэгч, малчид, бизнес эрхлэгч, иргэдийн төлөөлөл та бүгдэд баярлалаа. Та бүхэндээ Амьдралд тань аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

2023-12-20 10:00:00