Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн нутгийн золголтыг сумын ИТХ, ЗДТГ албан байгууллагууд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч  нар хамтран зохион байгууллаа.

 

Золгуутын үеэр Баянговь сумын анхны Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономч Гаргилын Нэргүй, Гавьяат эдийн засагч Л.Пүрэвгял нартаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Монгол түмнийхээ төрт ёс, түүх өв соёлыг эрхэмлэн, ахмад буурлуудын маань үг сургаал үр хүүхэд хойч үедээ өвлөгдөн үлдэж айл хотлоороо амар амгалан, ажил үйлс нь үргэлж өөдлөн дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

2024-02-21 00:00:00