Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан сумын төрийн болон төрийн бус байгууллага ,аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн дунд "Малчдадаа тусалъя" аяныг зохион байгууллаа.

 Уг аяны хүрээнд ЕБС 41уут хивэг, 526ш хошуувч, СӨБ 20 боодол өвс 125ш хошуувч, 62ш нэмнээ.ЭМТ, ХААН БАНК, ТӨРИЙН БАНК, ЭМИЙН САН 27 боодол өвс, 220ш хошуувч, 10ш ажлын бээлий, Соёлын төв,, Эрчим хүч 9 уут хивэг, 50ш хошуувч, 10кг шар будаа, 5кг элсэн чихэр, 25ш гоймон, 5 пакет цай, 5 толгой шүдэнз, Цаг уур 2 боодол өвс 2 уут хивэг, 13ш хошуувч, Эрэн хайх аврах бүлэг 3 уут хивэг, 20ш хошуувч, Улсын нөөцийн 042-р цэг 2 уут хивэг, 20ш хошуувч, Худалдааны байгууллага 58 уут хивэг, ЗДТГ 32 уут хивэг, 230ш хошуувч, ЗХ-ий 143-р салбар 10 боодол өвс, 10 уут хивэг, 180ш хошуувч, 20ш нэмнээ, 50кг гурил, 27кг гоймон, 3ш пүнтүүз, 2л ургамлын тос, 20ш газ, 6кг бор будаа, 4ш саван, 1толгой лаа, 9ш гар чийдэн, 19ш ажлын бээлий, 30ш баттерай тус тус хандивласан байна. Цугларсан хандивыг 5 багт гарч байгаа ажлын хэсгийнхэнд хуваарилан өгч малчдад хүргэхээр ажиллаж байна. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2,7 сая төгрөгөөр 13 нэр төрлийн 120ш эмийн багц худалдан авч багуудад хуваарилан өгсөн. Хандив өргөсөн та бүхэндээ эрүүл энх сайн сайхан, ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье. 

2024-03-11 16:53:00