Хөрш зэргэлдээ Баянлиг сумд бог малын мялзан өвчин илэрсэн тул БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.‼️‼️

1. Малын гоц халдварт бог малын мялзан өвчин нь дараах шинж тэмдгээр илэрч байна:

· Малын нус гоожих / Амьсгалын замын үхжилт үүсгэх/

· Халуурах /Биеийн халуун 40-410 С, Мал халуурч эхэлснээс хойш 4-5 хоногийн дотор буйл улайна/

· Аман дотор шархлаа үүсэх /Хүндэрсэн тохиолдолд ам тэр чигээрээ зузаан, бяслагархуу зүйлээр бүрхэгдэн, уруул хавагнаж товхтоно /

· Чацга алдах / зарим үед бөгсөн бие нэлэнхүйдээ чацга болох/

2.Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд:

· Харъяа сумын онцгой комиссын бүрэлдэхүүнд яаралтай мэдээллэх

· Хариуцсан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд дуудлага мэдээлэл өгөх

3.Гарал үүсэл нь тодорхойгүй мал авах, гаргах, тавиул мал малласан тохиолдолд Багийн Засаг дарга, өөрийн харьяа мал эмнэлгийн нэгждээ мэдээлэл өгөх малын эрүүл мэндийн дэвтэрт үзлэгт хамрагдсан тэмдэглэл хөтлүүлж хэвших.

4. Шилжилт хөдөлгөөн хийхдээ малчин, мал бүхий иргэд Мал эмнэлгийн тасагт мэдэгдэж мал эмнэлгийн гэрчилгээ авах.

5. Үхэл өндөртэй хавьталт халдварт өвчин тул малчид, мал бүхий иргэд та бүхнийг халдвараас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Like

Comment

Share

2024-03-11 17:47:00