Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Соёлын төв хамтран зохион байгуулж нийт 157, эмэгтэйчүүд, 37 эрэгтэйчүүд үйл ажиллагаанд оролцлоо.

Энэхүү өдрийн хүрээнд эмэгтэйчүүдийн дунд "Сүүн сэтгэлийн дуулал" тоглолт, Волейболын тэмцээн, сургалт мэдээлэл, Малчдадаа туслая аян, Эмэгтэйчүүдийн зөвлөлийг шинэчлэн байгуулах, ажил хөдөлмөрөөрөө бусдыг манлайлсан зарим эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулах, байгаль эх дэлхий, нутгийн уул усандаа сүүн цацал өргөх зэрэг ажлууд зохион байгуулагдав. Волейболын тэмцээний 1-р байранд Ө.Энхзаяа ахлагчтай Цэцэрлэг, 2-р байранд Ц.Буянжаргал ахлагчтай ЗДТГ, 3-р байранд Цоохор, Өрхт багийн залуучуудын багууд тус тус шагналт байранд шалгарч шагналын сангийн 500.000 төгрөгөөр Малчдадаа туслах аянд нэгдлээ. Мөн сумын эрэгтэй төрийн албан хаагчид, залуучуудын хамтарсан "Сүүн сэтгэлийн дуулал" тоглолтыг ЕБС-ийн захирал Ц.Буянтогтох найруулан бэлтгэж сумын нийт эмэгтэйчүүддээ баярын бэлэг барив. Тоглолтын тасалбарын орлого 450.000 төгрөгийг сумын Онцгой комисст хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон баг, байгууллага, төрийн албан хаагчид, иргэддээ баярлаж талархсанаа илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай. ХҮНДЭТГЭСЭН: Баянговь Сум Тамгын Газар

 

2024-03-12 00:00:00