Нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь сумын Засаг даргын Тамгын газартай хамтран тус сумд "Төрийн үйлчилгээ иргэдэд ойрхон" уриатай Улсын бүртгэлийн явуулын үйлчилгээ нээлттэй хаалганы өдрийг 2024 оны 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус явуулын үйлчилгээгээр үндэсний цахим гадаад паспортын 76 бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 24 бүртгэлийн үйлчилгээг үзүүлж, улсын бүртгэл (иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл)-тэй холбоотой асуудлаар 30 иргэнд эрх зүйн зөвлөгөө өгсөн байна.

 

2024-05-08 00:00:00