САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА

САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм. Сонгогч саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл сонгогчийн санал хүчингүйд тооцогдоно. Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл мөн сонгогчийн санал хүчингүйд тооцогдох болно. Манай аймгийн хувьд УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт багтан 9 мандатын төлөө улс төрийн намууд болон бие даан нэр дэвшигч 85 хүн өрсөлдөх болно. https://fb.watch/saQkyzUuuj/

2024-06-06 17:24:31