Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдааны газруудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдааны газруудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны 04 сарын 17-нд улсын байцаагч хийж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалах болон хэрэглэх хугацаа хэтэрсэн , хаяг шошгололт алдагдсан бүтээгдэхүүнийг хураан авч акт үйлдсэн 64 нэр төрлийн 595 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг Засаг даргын орлогч Н.Сугар-Эрдэнэ, Тамгын газрын дарга Д.Отгонжаргал, Хэсгийн төлөөлөгч Л.Сэргэлэнбаатар, Эрэн хайх, аврах бүлгийн ахлагч Т.Эрдэнэбилэг, Хүнс хариуцсан мэргэжилтэн Б.Булганчимэг нар устгалд оруулав. 

 

 

2024-06-19 15:00:00