2025 оны 01 дүгээр сарын 02-06-ний өдрүүдэд 5-н багийн ИНХ-ууд зохион байгуулагдлаа.

2025 оны 01 дүгээр сарын 02-06-ний өдрүүдэд 5-н багийн ИНХ-ууд зохион байгуулагдлаа.

Уг хурлаар багийн Засаг дарга болон багийн ИНХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн, санал хураалтыг явууллаа.

Санал хураалтаар: Хэлтгийн булаг 1-р багийн Засаг даргаар М.Наранбаатар улиран сонгогдож, ИНХ-ын даргаар Ж.Баяртогтох,

Өрхт 2-р багийн Засаг даргаар Г.Аззаяа, ИНХ-ийн даргаар Б.Үнэнбуян,

Залаа 3-р багийн Засаг даргаар Ш.Батнаран, ИНХ-ийн даргаар Х.Батбаяр,

Цоохор 4-р багийн Засаг даргаар Э.Эрдэнэбаатар, ИНХ-ийн даргаар С.Цэрэнбат,

Өргөн 5-р багийн Засаг даргаар Б.Даваа улиран сонгогдож, ИНХ-ийн даргаар Д.Бадрах нар тус тус сонгогдлоо. Сонгогдсон багийн Засаг дарга нарын материалыг АТТ газарт хянуулхаар хүргэсэн.

2025-01-07 12:45:26