МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ АГСАНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТ АГСАНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд эмгэнэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан.

Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын нутгийн захиргааны байгууллагын Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөж, 12:00 цагт ИТХ, ЗДТГ-ын төрийн албан хаагчид эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

2025-01-24 15:37:26