Сумын аварга малчдаа шалгаруулж, шагналыг гардууллаа.

Малчид төлчдийн зөвлөгөөний үеэр сумын "Шилдэг хот айл", “Сумын аварга малчид”-аа шалгаруулж энгэрийн тэмдэг, тууз, батламж, хүнсний зориулалтын 25, 10 литрийн бидон, данхаар шагналаа. Сумын аварга малчнаар Хэлтгий булаг 1-р багийн малчин Э.Мөнхсайхан, Өрхт 2-р багийн малчин Ө.Өнөрбаяр, М.Батболд, Д.Найдан, Залаа багийн малчин Т.Баттөр, О.Батсайхан, Д.Түвшинбат, Э.Эрдэнэжав, Цоохор 4-р багийн малчин Д.Тайванжаргал, Өргөн 5-р багийн малчин А.Содхүү нар шалгарсан байна.

2025-02-06 12:25:36