Мал аж ахуйн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулах, малчдад тулгамдаж буй асуудал, санал сэтгэгдлийг сонсох, сайн малчдын мал маллах арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, урамшуулах зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 0

Мал аж ахуйн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулах, малчдад тулгамдаж буй асуудал, санал сэтгэгдлийг сонсох, сайн малчдын мал маллах арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, урамшуулах зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд малчид, төлчдийн зөвлөгөөн зохион байгууллагдлаа. Малчид, төлчдийн зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн төрийн бодлого, шийдвэр, хөдөө аж ахуйн салбарын одоогийн нөхцөл байдал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөний ач холбогдол, малчдын тэтгэвэрийн асуудлаар, хоршооны талаар мөн сумын Засаг дарга В.Батжаргал 2024-2028 оны үйл ажиллагаа, сум орон нутгаас хийх бодлого шийдвэрийн талаар эрүүл мэнийн төвөөс Засаг даргын тамгын газран албан хаагчид малчид ард иргэдэд мэдээ мэдээлэл өгч санал бодлоо хуваалцлаа. “Эрдэнэт сүргийн эзэд” малчид, төлчдийн зөвлөгөөнийг тохиолдуулан сум орон нутагт Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсвөр үе, залуучуудад эх орон үзлийг төлөвшүүлэх, бие бялдарболон сэтгэл зүйн тэсвэр хатуужил эзэмшүүлэх, авхаалж самбаа хурд хүчийг сорих, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 143-р салбартай хамтран малчид, ард иргэд, албан байгууллагуудын дунд марш-тактикийн тэмцээнийг мөн зохион байгууллаа. Уг марш-тактикийн тэмцээнд 1-р байрыг Ш.Батнаран даргатай Залаа 3-р багийн малчид, 2-р байранд Зэвсэгт хүчний 143-р салбарын энгийн албан хаагчид, 3-р байранд Эрүүл мэндийн төв тус тус эзэлсэн. Мөн тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан нийтийн бөхийн барилдаанд Баянлиг сумын харъяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн начин Т.Түмэнбаяр үзүүрлэж, Баянговь сумын харъяат сумын заан Г.Болд-Эрдэнэ, Баянлиг сумын харъяат сумын Ш.Гансүх нар шөвгөрсөн байна.

2025-02-07 12:25:36