“Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Сумын брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилгоор “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. “ Цагаан сар үзэсгэлэн худалдаанд нийт 22 нэр төрлийн бүтээгдэхүүн буюу цагаан идээгээр 8 төрөл, хоол хүнсээр 7 төрөл, гар урлалаар 7 төрлийн 40 гаруй малчид, иргэд оролцож тухайн өдөр борлуулсан бүтээгдэхүүний орлого 9 сая төгрөг хүрсэн байна. Багийн нийлбэр оноогоор 1-р байранд Э.Эрдэнэбаатар даргатай Ц.Энхтуяа ахлагчтай Цоохор 4-р баг, 2-р байранд Б.Аззаяа даргатай Б.Өлзийтунгалаг ахлагчтай Өрхт 2-р багууд тэргүүлсэн байна.

2025-02-06 15:25:36