“Өв эрдэнэ” дэвжээ тэмцээн зохион байгууллаа.

Малчид, төлчдийн зөвлөгөөний үеэр малчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ардын уламжлалт ёс заншилыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, ардын зүйр цэцэн үгийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор “Өв эрдэнэ” дэвжээ тэмцээн зохион байгууллагдсан. Уг дэвжээ тэмцээн нь багуудын мэндчилгээ, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, товч шилбэ зангидах, хадах, холбоо үг, зүйр үг нөхөх, ардын ёс уламжлалтын холбоотой асуулт хариулт, морь уураглах, даалууны гуншин дуудах гэсэн шатлалттайгаар баг тус бүрээс 4 эрэгтэй 4 эмэгтэй уламжлалт хувцас болох дээлээр жигдэрэн оролцсон. 1-р байранд Б.Аззаяа даргатай Өрхт 2-р баг, 2-р байранд Э.Эрдэнэбаатар даргатай Цоохор 4-р баг, 3-р байранд М.Наранбаатар даргатай Хэлтгий булаг 1-р баг шалгарсан байна.

2025-02-06 18:00:00