Аж ахуйн нэгж байгууллагуудаар хяналт үнэлгээ хийж, зөвлөн тусалж ажиллаа.

Аж ахуйн нэгж байгууллагуудаар хяналт үнэлгээ хийж, зөвлөн тусалж ажиллаа.

Татварын улсын байцаагч Ц.Буянжаргал, БОХУБ Ц.Мөнхтулга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Б.Булганчимэг, байгаль хамгаалагч Ж.Батбаяр, Б.Нямжаргал нар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуйн нэгжүүдээр орж И-Баримт олголтын хяналт, тохирлын гэрчилгээний хугацаа, тусгай зөвшөөрөл /архи, тамхи/-ийн хугацаа болон хүнсний бүтээгдэхүүний хаяглалт болон хугацаанд хяналт тавьж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцох талаар мэдээлэл хүргэж, зөвлөн тусалж ажиллаа.

  

2025-02-19 14:43:38