БАЯНГОВЬ СУМЫН ӨРХТ 2-Р БАГИЙН МАЛЧИН Я.ЖАМСРАНЖАВЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

БАЯНГОВЬ СУМЫН ӨРХТ 2-Р БАГИЙН МАЛЧИН Я.ЖАМСРАНЖАВЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО Тэмээний аймгийн алдарт уяач Я.Жамсранжав, гэргий А.Буянхишиг нар аймгийн аварга малчин болж шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, аймгийн ХАА хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, ХДТ-ын дуучин Ч.Отгонсүрэн, Баянговь сумын ИТХ-ын дарга Ц.Чогийнжанцан, Засаг дарга В.Батжаргал, ХААТ-ийн мэргэжилтэн Б.Булганчимэг, мал эмнэлгийн улсын байцаагч Г.Эрдэнэбаяр, багийн Засаг дарга Б.Аззаяа нар хотонд нь гардуулан өгөв. Аймгийн аварга малчин болсон гэр бүлдээ баяр хүргэж ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

2025-02-24 10:39:34