БАЯНГОВЬ СУМЫН ХЭЛТГИЙ БУЛАГ 1-Р БАГИЙН МАЛЧИН Б.БОЛДБААТАРЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО.

БАЯНГОВЬ СУМЫН ХЭЛТГИЙ БУЛАГ 1-Р БАГИЙН МАЛЧИН Б.БОЛДБААТАРЫН ГЭР БҮЛ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО. Хэлтгийбулаг 1-р багийн малчин  Б.Болдбаатар, гэргий Д.Энхтөр нар аймгийн аварга малчин болж шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, аймгийн ХАА хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, ХДТ-ын дуучин СТА Ч.Отгонсүрэн, Баянговь сумын ИТХ-ын дарга Ц.Чогийнжанцан, Засаг дарга В.Батжаргал, ХААТ-ийн мэргэжилтэн Б.Булганчимэг, мал эмнэлгийн улсын байцаагч Г.Эрдэнэбаяр нар хотонд нь гардуулан өгөв. Аймгийн аварга малчин болсон гэр бүлдээ баяр хүргэж ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье.

2025-02-24 10:42:41