ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭГДСЭН 3.0 ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭГДСЭН 3.0 ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-аас газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах, газрын зах зээлийн үнийн мэдээ цуглуулж нэгдсэн мэдээллийн сан бий болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллээр иргэд, олон нийтэд түргэн, шуурхай үйлчлэх, зорилгоор Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийн шинэчилсэн 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. ​ Газрын биржийн цахим системийг 2015 онд анх хэрэглээнд нэвтрүүлж байсан бол 2018 онд тус системийн 2.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж байсан. Уг системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган системийн хөгжүүлэлтийг тогтмол хийж ирсэн бөгөөд энэ удаа шинэчлэгдсэн 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээ. Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр дараах үйл ажиллагааг эрхэлж байна. Үүнд: ✅Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа; ✅ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт; ✅Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхтэй холбогдсон арилжаа; ✅Монгол улсын иргэн газар өмчлөх эрхээ болон иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхээ бусдад ашиглуулахтай холбогдсон арилжаа; ✅Газрын худалдаа, түрээсийн зар мэдээлэл, зуучлалын үйл ажиллагаа; ✅Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийн санг эрхлэх, олон нийтэд мэдээлэх; Уг системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглах бөгөөд Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн систем, Газрын үнэлгээ, төлбөр татварын систем, Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн систем болон холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдож газартай холбоотой цогц мэдээ, мэдээллээр үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо.

2025-03-12 16:02:53