2024 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГЭЭР БАЯНГОВЬ СУМЫН ЗДТГ 2-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

2024 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮНГЭЭР БАЯНГОВЬ СУМЫН ЗДТГ 2-Р БАЙРТ ШАЛГАРЛАА “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу явуулсан хяналт, шинжилгээ, үнэлгээний эцсийн дүнг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулж, тэргүүлсэн байгууллага сумдын шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын орлогч Б.Наранбаяр нар удирдах ажилтны зөвлөгөөний үеэр гардууллаа. Сумдын ЗДТГ-ын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр: Дэд байрт Баянговь сумын ЗДТГазар шалгарлаа. 2024 оны үйл ажиллагаагаараа аймагтаа тэргүүлсэн хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Дэмжин хамтран ажилладаг аж, ахуй нэгж, албан байгууллага, малчид, ард иргэддээ баярлалаа. 2023 онд тусгай байр, 2024 онд дэд байр

2025-03-12 16:10:22