АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА В.БАТЖАРГАЛ НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛАВ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА В.БАТЖАРГАЛ НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ БАЙГУУЛАВ

Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 20 сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Энэхүү гэрээ нь сумын Засаг дарга, албан байгууллагын удирдлагууд төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, сум, албан байгууллагын дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцсийн үр дүнг үнэлж дүгнэн орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор үзүүлэх төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.

Гэрээ байгуулах ёслолд Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат болон сумдын ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга нар оролцов.

2025-03-12 16:18:48