Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг сумын ЗДТГ, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Соёлын төв хамтран зохион байгуулж нийт 110 гаруй эмэгтэйчүүд үйл ажиллагаанд оролцлоо.

Энэхүү өдрийн хүрээнд эмэгтэйчүүдийн дунд Волейболын тэмцээн, Софт волейболын тэмцээн сургалт мэдээлэл, ажил хөдөлмөрөөрөө бусдыг манлайлсан зарим эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулах, байгаль эх дэлхий, нутгийн уул усандаа сүүн цацал өргөх зэрэг ажлууд зохион байгуулагдав. Волейболын тэмцээний 1-р байранд Б.Номинчимэг ахлагчтай 5-р баг, 2-р байранд Ц.Буянжаргал ахлагчтай ЗДТГ, 3-р байранд ЕБС-ийн багш нарын багууд тус тус шагналт байранд шалгарч шагналыг гардуулан баяр хүргэлээ. Мөн сумын эрэгтэй төрийн албан хаагчид, залуучууд хамтран "Урлагын" тоглолтыг бэлтгэж сумын нийт эмэгтэйчүүддээ баярын бэлэг барив.  Үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон баг, байгууллага, төрийн албан хаагчид, иргэддээ баярлаж талархсанаа илэрхийлье. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

2025-03-08 16:20:36