ОВООТЫН ЦЭНХЭР ХЯЗГААРТ АЛБА ХААЖ БУЙ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ХОНГОР НУТГИЙН ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ.

ОВООТЫН ЦЭНХЭР ХЯЗГААРТ АЛБА ХААЖ БУЙ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ХОНГОР НУТГИЙН ЦЭРЭГ ДАЙЧДАА ЭРГЭВ

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатаар ахлуулсан, Аймгийн засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Баянговь сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Отгонжаргал болон бусад алба хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0166 дугаар анги болон тус ангийн харьяа заставуудад алба хааж буй хугацаат цэргийн албанд татагдсан хонгор нутгийн цэрэг дайчдаа эргэлээ.

Аймгийн удирдлагууд хугацаат цэргийн алба хаагчдын сургалт, амралтын орчин нөхцөлтэй танилцаж, тэдний сурсан эрдэм мэдлэг, авьяас чадварыг сайшааж, сурлага, сахилгын өндөр амжилт хүссэн юм.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат дайчдад хандаж хэлсэн үгэндээ “Баянхонгор аймгийнхан бид өвлийг өнтэй давж хавартай золголоо. Тийм учир ар гэрийнхэндээ санаа зовох зүйлгүй цэргийн албаа сэтгэл тайван нэр төртэй хаагаад ирээрэй. Эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа түрүүч, байлдагч та бүхнээр бид бахархаж байна, халагдаад очсоны дараа бүх талаар дэмжих болно" гэдгээ илэрхийллээ

Хонгор нутгийн дайчин хөвгүүд цог золбоотой , эх орны хил тайван байна.

2025-03-24 11:55:15