1.1.1 Үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

Хоёр: Тамгын газрын үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, сумын Засаг дарга болон аймгийн засаг даргын хоорондын бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээ, Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээний чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэжлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө бүх талын дэмжлэгт оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Тамгын газар нь дор дурьдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана.

2.2.1. Нутгийн захиргааны байгууллагыг цомхон, чадварлаг орон тоотой болгож үйл ажиллагааны эцсийн үр дүнг сайжруулах

2.2.2. төсвийн төлөвлөлтийг жил бүрийн нийлүүлэх нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүн дээр суурилсан төсөв төлөвлөх

2.2.3. Засаг даргын Тамгын газрыг компьютержүүлэх, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийг шинэ стандартад нийцүүлэх, орон нутгийн нэгдсэн архив бүрдүүлэх

2.2.4. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хатуу мөрдөж албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд зарах хөрөнгийг нэмэгдүүлж урамшуулал, хариуцлага тайлагналтыг нэгдсэн стандартыг хэрэгжүүлэх

2.2.5. Мал аж ахуй, газар тариалан хослуулан хөгжүүлж эрчимжсэн мал аж ахуйн хэлбэрийн олшруулах

2.2.6. хүрээлэн буй орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг бууруулах, орчны бохирдол доройтлыг багасгахад чиглэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх

2.2.7. батлан хамгаалах, иргэний бүртгэл, нотариат, хууль тогтоомж эрх зүйн актын сургалт сурталчилгааны чиглэлээр хийх ажлын үр ашгийг сайжруулан үйлчилгээг өргөжүүлэх

2.2.8. ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, нийгмийн бүх талын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

2.2.9. Иргэдийн ажиллах амьдрах нөхцөл боломжийг сайжруулахад чиглэгдсэн эрчим хүч, зам харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлэх

2.3. Үйл ажиллагааны зорилго

Тамгын газар нь орчин үеийн тэргүүний техник хэрэгсэл нэвтрүүлсэн өндөр боловсрол, мэргэжил, туршлага, дадлагатай хүн, хүний нөөцөөр хамгийн оновчтой хэрэгжих магадлал, тооцоо өндөртэй зорилго зорилтыг тодорхойлж цомхон чадварлаг бүтцээр төрийн үйлчилгээг байгууллага иргэдэд хөнгөн шуурхай хүртээмжтэй үзүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратеги зорилт

Засаг даргын тамгын газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дараах стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ.

2.4.1. иргэд, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээний стратегийн төлөвлөлтийг бодлоын удирдлагаар хангаж зохиуццлах

2.4.2. төрийн захиргааны манлайлал, хүний нөөцийн стратеги төлөвлөлтийг бодлоын удирдлагаар хангаж зохиуццлах

2.4.3. ХАА-н стратеги төлөвлөлтийг бодлогын удирдлагаар хангаж үйл ажиллагааны хэрэгжилт зохицуулалтыг боловсронгуй болгох

2.4.4. Хүрэээлэн буй орчинд учруулж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах стратеги төлөвлөлтийг бодлогын удирдлагаар хангаж хэрэгжилтийг зохицуулах

2.4.5. нийгмийн салбарын стратеги төлөвлөлтийг удирдлагаар хангаж үйл ажиллагааны хэрэгжилт зохицуулалтыг боловсронгуй болгох

2.4.6. Дэд бүтцийн стратеги төлөвлөлтийг удирдлагаар хангаж хэрэгжилт  зохицуулалтыг боловсронгуй болгох

2.4.7. дотоодын бусад ажил үйлчилгээний стратеги төлөвлөлтийг бодлогын удирдлага зохицуулалтаар хангах

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Засаг даргын тамгын газар нь стратеги зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана.

  1. Эрх зүйн сургалт сурталчилгааны өргөжүүлж системчлэлийг боловсронгуй болгох
  2. Нотариатын иргэний бүртгэл, иргэд байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах
  3. Засаг даргад бодлогын зөвлөгөө туслалцаа арга зүйн зөвлөгөө өгөх
  4. Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангах
  5. Төсвийг үр ашигтай удирдаж байгууллын зорилго зорилтыг хангах
  6. Төрийн болон орон нутгийн өмчид хадгалалт, хамгаалалтыг сайжруулж үр ашгийг нэмэгдүүлэх

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд

1. төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах

2. Төрийн албан хаагчийн мэдлэг чадвар дээшлүүлэх зорилтыг хангах

3. Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлвөлгөө оновчтой тодорхойлох

2.5.3. . Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд

1. ХАА-н эрчимжсэн хоршсон хэлбэрийг дэмжих

2. Мал эмнэлэгийн үйлчилгээнд шинжлэх ухаан техникийн шинэ ололтыг нэвтрүүлэх

3. Хүнс ХАА-н хяналт шинжилгээг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх

2.5.4 . Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд

1. Хог хаягдал орчны бохирдол, доройтлыг багасгахад хөрөнгө хүний хүчин зүйлийг ашиглах

2. Байгаль орчны хамгаалах, зүй зохистой ашиглах

3. Хууль тогтоомжийн сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтыг өндөржүүлэх

2.5.5. . Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд

1. Боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлж үр ашги йг нэмэгдүүлэх

2. Хүн ам, нийгийн хамгаалал, хөдөлмөр зохицуулалтыг боловсронгуй болгох

3. хяналт шалгалт хяналтүнэлгээний ажлыг өргөжүлэх

2.5.6. . Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд

1. эрчим хүчний салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж үр ашгийг нэмэгдүүлэх

2. олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж дэмжлэгийн үр ашгийг дээшлүүлэх

3.  Аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн баялагийн ашиглалт, олборлолтыг орон нутгийн хөгжилд чиглүүлэх

2.5.7.  Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд

1. удирдах дээд шатны байгууллагын хууль ёсны шийдвэрийн хэрэгжилтийг хангах

2. цэргийн штаб, онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг орон нутагт хөгжүүлэх

2022-10-17 14:59:36