ЧИГ ҮҮРЭГ, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны стратеги ерөнхий тогтолцооны зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

3.1. бүтэцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад засаг даргын тамгын газраас баримтлах зарчим.

3.1.1. Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын тамгын газрын стратеги, сумын засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлтэй уялдсан стратегийн зорилтыг тусгасан байх зарчим

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой илтгэл хүлээхүйц байх зарчим

3.1.3. Үзгдэхүйц үйчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим

3.1.4. бүтцийн хувьд цомхон, чадварлаг энгийн ойлгомжтой байх зарчим

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтооход дөхөмтэй байх зарчим

3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх

3.1.7. эрхэмлэн дээдлэн зүйлсэд тулгуурлсан бодлого шийдвэр боловсруулан хэрэгжүүлэх зарчим

3.1.8. гүйцтгэл үр дүнд тулгуурласан удирдлага санхүүжилтийн зарчим

3.1.9. үйл ажиллагаа, ажил үйлчилгээг бүтээгдэхүүнд хувиргаж төсвийн санхүүжилт авах зарчим

3.1.10. хангалттай чадавхи бодитой үйл ажиллагааны зарим

3.2. Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоол, 2002 онд батлагдсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай, Төрийн албаны тухай хуулиудын заалт, яамдын хөтөлбөр, аймгийн Засаг даргын тамгын газрын хөтөлбөрийн гол үндэслэл болгов.

Хөтөлбөрийн хэрэгжих хугацааг 2021-2024 он хүртэл мөрдөхөөр тооцож хийв. Энд тэргүүлэх чиглэлийг 9 зорилтоор, стратеги зорилтыг 11, үйл ажиллагааны гол зорилтыг 54 асуудлаар тодорхойлж  оруулав. Зохион байгуулалтын бүтэцийн өөрчлөлтийг хамгийн цомхон чадварлаг байхаар тооцоолж Төрийн сангийн төлөөлөгч, Тамгын газрын дарга, Мал эмнэлэг үржлийн тасаг, БОХУБ, ХЭХАХМ, ня-бо, газрын даамал, архив, бичиг хэргийн эрхлэгч, 5 багийн Засаг дарга, үйлчлэгч, жолооч гэсэн 18 орон тоотойгоор тогтоолоо.

3.3 Тэдгээрийн чиг үүрэг

3.3.1. Засаг даргын тамгын газрын дарга буюу ерөнхий менежерийн үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ албан тушаал нь үйл ажиллагааны стратегийн 1.2.3.6-р зорилтын хүрээнд байгуууллагын урт болон богино хугацааны стратеги төлөвлөлтийг боловсруулахад албан хаагчдыг татан оролцуулж хамтран шийдвэр гаргах, байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхой түүнийг хэрэгжүүлэхэд бодлогын зөвлөгөө өгөх буюу албан хаагчдыг өдөр тутмын удирдлагаар хангах , хууль тогтоомж, эрх зүйн актынн сан бүрдүүлэх, өөрчлөлт хөдөлгөөн хийх, иргэдийн дунд сургалт сурталчилгаа хийх, зөвлөгөө өгөх, төлөвлөгөө, график гаргаж албан хаагчдыг татан оролцуулах, орон  нутагт батлан хамгаалах бодлого зорилт гамшгаас хамгаалах ажлыг зохион байгуулан нотариатын үйлчилгээг үзүүлж тэмдэгтийн хураамжийг төвлөрүүлэх, байгууллагын бүх албан хаагчдын ажлын байрны тодорхололт, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргуулах, үр дүнгийн гэрээ баыгуулах, ажлыг улирал хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэн үнэлгээ өгөх, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох, албан хаагчдын мэдлэг боловсрол , ур чадварыг дээшлүүлэх зорилгоор боловсрол олгох болон давтан сургалтанд хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцлийг сайжруулах, архив бичиг хэргийн тавих, албан тушаалтанд хувиарлах, засаг даргын өөрийн эрхэлсэн ажлын чиглэлээр шаардлагатай мэдээллээр хангах, ажилд нь мэргжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, шийдвэр эрх зүйн актын төсөл боловсруулах, тамгын газрын төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв зарцуулалтын байдалд хяналт хийх, өр авлага үүсгэхгүй байх. Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, эзэмшилтэд хяналт тавьж балансад байгаа өмч хөрөнгийг зохих журмын дагуу эзэмшиж ашиглах, албан хаагчид, иргэдийг шагнаж урамшуулах, дээд шатны байгууллагад уламжлах, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах, албан тушаалтанд шиджүүлэх хариу мэдэгдэх тайланг гаргах.

Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн актын бичлэлтийг тооцож зохих газруудад хүргэх, биелэлтийг зохион байгуулах, багийн Засаг дарга нартай ...... ажлыг нь улирал, хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэх, аргачилсан өдөр тутмын удирдлагаар хангах, сумын Засаг даргатай үр дүнгийгн гэрээ байгуулж байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргаж жилд 2-оос доошгүй удаа ажлаа үнэлж дүгнүүлэх, байгууллагаас Засаг даргад нийлүүлэх жил жилийн бүтээгдэхүүнийг оновчтой тодорхойлж өртөг зардлыг үнэн зөв тооцож жилийн төсвийг төлөвлөх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ албан тушаалтны үйл ажиллагаа нь сумын зааг дарга, засаг даргын зөвлөлийн үйл ажиллагааны үр ашгийг дээшүүлэх шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө үйлчилгээ бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ. Энэ албан тушаалтнаас  үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сумын Засаг дарга шууд бус хэлбэрээр сумын иргэд хөдөлмөрчид, албан газар, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгчид, сумын ИТХ, аймгийн ЗДТГ байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь тамгын газрын төрийн захиргааны болон улс төрийн, үйлчилгээний албан хаагчид байна. Энэ албан тушаалтны нийтлэг үүргийн үр дүн нь сум орны нийгэм эдийн засаг сажирсан, хүн амын ажилгүйдэл, ядуурал буурсан, удирдлагын чадавхи дээшилсэн, үйлчилгээний чанар хүртээмж өргөжиж төрийн албн хаагчийн ёс зүй, ажил хариуцах чадвар дээшилсэн цомхон чадварлаг бүтэцээр их үр ашигт хүрсэн нийгэм хамт олны идэвхи санаачлага өрнөсөн дээд шатны байгууллагад өгдөг тайлан мэдээ тогтмолжсон байхад оршино.

3.3.2. хөдөлмөр нийгмийн боддлого, халамжийн ажилтны үйл ажиллагааны үндсэн үүрэг, чиг үүрэг.

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.5.7-р зорилтын хүрээнд төрийн үйллчилгээг үзүүлж орон нутгийн хэмжээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр тусгай хөтөлбөр, төлөвлөгөө бодлого боловсруулж Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж батлуулан хэрэгжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих тусламж үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хугацаатай тайлан мэдээг гаргаж зохих ббайгууллагуудад хүргүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох, шинээр эрх үүссэн хүмүүсийн материалыг бүрдүүлж шийдвэрлэх, эргэж хариу мэдэгдэх иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулах, хариу мэдэгдэх тайланг тамгын газрын даргад гаргах, өөрийн ажил үүрэгтэй холбоотой болон иргэдийн мэдвэл зохих хуулиар хуулийн сурталчилгаа тогтмол хийж бүтээгдэхүүнийг зөв тодорхойлж үр дүнгийн гэрээ бйгуулах, ажлаа үнэлж дүгнүүлэх үйл ажиллагааны болон үр дүнгийн гэрээний биелэлтийг тогтоосон хугцаанд ерөнхий менежерт гаргаж хүргүүлэх оны эхэнд үйл ажиллагаагаа тодорхойлж бүтээгдэхүүн нийлүүлснээр санхүүжилт авах боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагыг чиглүүлэн удирдах, ажил төрлийн холбоо тогтоох, арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, төрийн бус байгууллага, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хөдөлмөр нийгмийн хамгааллын талаар засаг даргад зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах арга зүйн тусламж үзүүлэх, цаг үеийн шинжтэй тамгын газраас зохион байгуулсан ажилд оролцох, дайчилгаа бэлэн байдал, дадлага сургуулилт гамшгаас хамгаалах арга хэмжээнд үүргийн дагуу оролцох. Засаг даргын тамгын газраас өгсөн үүрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэх биелэлтийг албан ёсоор таайлагнах зэрэг ажиллагаа хамаарна. Энэ албан тушаалтнаас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч сумын засаг дарга, багийн засаг дарга, албан газар, байгууллагын дарга эрхлэгчид, аж ахуйн нэгж бусад хэрэглэгчид байна. Үйлчилгээг үзүүлэхэд  оролцох гол түнш нь аймгийн ХХҮГ, нийгмийн бодлогын хэлтэс, тамгын газрын дарга, бусад албан тушаалтан байна.

3.3.3. Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 3.4.7-р зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, орон нутагт хэрэгжүүлэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах зорилго зорилтыг тодорхойлж Засаг даргыг мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар бэлчээрийн мал аж ахуйн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйд хоршсон хувийн хэвшлийг үүсгэн байгулулах, эрчимжсэн мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэх, мал эмнэлэг үржил селекцийн ажилд шинжлэх ухааны тэргүүн ололтыг нэвтрүүлэх, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон эмчлэн эдгэрүүлэх ажилд хяналт тавих, хөдөө аж ахуйн боловсон хүчний хэрэгцээ шаардлага төлөвлөлт хангамжийн асуудлыг шийдвэрлэх, хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хянаж шалгах бодлого зорилтыг тодорхойлох, хариуцлага тооцох, газар тариаланг хөгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн чиглэлийн статистик мэдээллийг тогтоосон хугацаанд зохих газарт гаргах, мал тооллогын ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, дүн мэдээг аймагт тушаах. Албан ажилтай холбоотой болон иргэдэд зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж эрх зүйн актаар сургалт зохиох, сурталчилгаа хийх, тарааж өгөх материал бэлтгэж хөдөлмөрчдөд түгээх хууль тогтоомжийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж байгууллага дээр хянаж шалгах, хариуцлага тооцох. Эрчим хүч, зам харилцаа холбоог хөгжүүлэх төсөл хөтөлбөрт хамруулах, үр ашиг үйлчилгээг дээшлүүлэх жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх.

Хүнсний чиглэлээр гарсан төр засгийн бодлого, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэх тогтоосон дүрэм, журам, стандарт, норм нормативыг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангаж мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт ойртуулах, өөрийн эх орны зах зээл, нийгмийн амьдралын онцлог шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, хувийн мал эмнэлэгийн анхан шатны нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, хамтран ажиллах, мал сүргийг бүртгэлжүүлэх халдварт паракиттах өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулж шийдвэрлэх, шаардлагатай мэдээллээр сум, аймаг, улсын холбогдох албадыг хангахад оршино.

Ерөнхий менежерт нийлүүлэх нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүнийг байгууллагын үйл ажиллагааны бизнес стратегитэй уялдуулан тодорхойлж өртөг тооцон төсөв зохиох байдлаар жил бүрийн 7 сарын 1-ний дотор гаргаж өгөх, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөө үр дүнгийн гэрээг оны эхнээс ерөнхий менежерт  албан ёсоор нийлүүлж санхүүжилт авах, тайлан гүйцэтгэлийг гаргаж өгч ажлаа тогтмол үнэлүүлж байх. Энэ албан тушаалтнаас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засаг дарга, тамгын газрын дарга, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгчид байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь багийн Засаг дарга нар, малын эмч, аймгийн ХХААЖДҮ-ийн газар, мэргэжлийн хяналтын газар, малчид байна.

3.3.4. байгаль орчны хяналтын улсын байцаагчийн үндсэн чиг үүрэг:

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.4.5.7-р зорилтын хүрээнд төрийн үйллчилгээ үзүүлж хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ. Хүрээлэн буй орчны хамгаалах сөрөг нөлөөллийг бууруулах, орчны бохирдол, доройтлыг багасгах, байгалийн баялаг, ан амьтан, ургамал хамгаалах, зүй зохистой ашиглах талаар сумын хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж биелэлтийг тайлагнах. Байгаль орчны төлөв байдалд үнэлгээ өгөх, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллээр хангах, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах, улсын төсөлд хамрагдах сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээхэд хөрөнгө зарцуулах, төсвийн төсөл боловсруулах, орон нутгийн хөгжлийг тодорхойлон тусгай хамгаалалттай газар нутгийн тоог нэмэгдүүлэх орчны бүс нутгийг хамгаалах пост ажиллуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх газрын шинэтгэлийг гүнзгийрүүлэх газар эзэмшүүлэх ашиглуулах өмчлөх ажлыг өргөжүүлэх, байгалийн баялагийг хамгаалах зүй зохистой ашиглахад багийн Засаг дарга, иргэд хөдөлмөрчдийн оролцоог нэмэгдүүлэх.

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, өөрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой иргэдэд зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжоор сургалт зохиож сурталчилгаа хийх, тарааж өгөх материал бэлтгэж хөдөлмөрчдөд түгээх, байгууллагын дотоод журам, үйл ажиллагааны бизнес стратеги ажлын тодорхойлолтыг үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, үр дүнгийн гэрээ байгуулах, тогтоосон хугацаанд тайланг тогтмол гаргах, бүтээдэхүүнд өртөг тооцон өөрийн төсвийг төлөвлөх, ажлаа жилд 2-оос доошгүй удаа үнэлж дүгнүүлж үнэлгээний талаар санал бодлоо дамжуулах, байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, ашиглалтад эзэмшилтийг сайжруулах тайлан тооцоог тогтмол гаргаж өгөх. Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй цаг үеийн шинжтэй дотоод зохион байгуулалтын ажил, цэргийн дайчилгаа, гамшгийн бэлэн байдлын үеийн үндсэн үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгэх, газар ус, ангийн төлбөрийн төлөвлөгөө зохиох биелэлтийг хангах, уул уурхай ашигт малтмалын чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулах, төрийн хуулийн хяналт тавих, хариуцлага тооцох. Энэ  албан тушаалтны үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, шууд бус хэрэглэгч нь сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь төсөв санхүү хариуцсан ня-бо, багийн Засаг дарга нар, байгаль хамгаалагч идэвхитэн бусад хяналтын байцаагчид, аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар байна.

3.3.5. Тамгын газрын нягтлан бодогчийн үндсэн үүрэг, чиг үүрэг.

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.7-р зорилтын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлж доорхи үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Байгууллагын төсвийн талаарх бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, анхан шатны нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, нярав, эд хариуцагч нарын тооллого тооцоог цаг хугацаанд нь хийх өмч хөрөнгөд бүртгэл хийх, түүний хадгалалт, хамгаалалт, ашиглалт, эзэмшлийн байдалд бүртгэлээр хянаалт тавих.

Ерөнхий менежертэй хамтран жилд нийлүүлэх бүтээгдэхүүнийг үндэслэн жилийн төсвийг төлөвлөх, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, төсвийн хөрөнгө төрийн болон нутгийн өмчийн тайлан тооцоог тогтоосон хугацаанд гаргах албан хаагчдын цалин түүнтэй адилтгах орлогыг бодож олгож, төсвийн зарцуулалтын талаар сар бүр мэдээ мэдүүлэг гаргах, хяналт тавих, байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөг төлөвлөж биелэлтийг хангах, тусгай сангуудын зарцуулалтын тайлан тооцоо гаргаж түүнийг тогтмол тайлагнах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны стратегийн болон хэтийн богино хугацааны төлөвлөлтийг боловсруулах, эрсдлийг тодорхойлох, өмчлөлийн зорилтыг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаа стратеги ажлын байрыг тодорхойлолтыг үндслэн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллах. Нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үндэслэн санхүүжилт олгох. Өөрийн ажилтай холбогдсон тэрчлэн зайлшгүй шаардлагатай монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн актаар иргэд хөдөлмөрчдөд сургалт явуулах, сурталчилгаа хийх тарааж өгөх материал бэлтгэх хөдөлмөрчдөд түгээх өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарна.

3.3.6. Архив, бичиг хэргийн эрхлэгчийн үндсэн үүрэг, чигг үүрэг

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.1.7-р зорилтын хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын даргад захирагдан доорх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Төрийн албаны стандартыг албан хэрэг хөтлөлтөд бүрэн нэвтрүүлэх, ирсэн бичгийг хүлээн авч бүртгэлд оруулан Засаг даргад, Засаг даргыг эзгүйд Тамгын газрын даргад танилцуулан холбогдох албан тушаалтанд шилжүүлж гарын үсэг зуруулна. Ирсэн болон явсан бичиг баримтын бүртгэлд түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр тамгын газрын даргад албан ёсоор мэдээлнэ.

Архивыг нэгдсэн журмаар зохион байгуулж жил бүр хадгаламжийн нэгж үүсгэн хүлээн авч бүртгэнэ. Архиваас лавлагаа өгч болно. Журмын дагуу төлбөр тооцож холбогдох дансанд төвлөрүүлнэ. Албан хаагчдаас ирүүлсэн баримтыг шивж олшруулах, бичиг хэргийн эргэлтийг жилийн эхнээс төлөвлөх. Архив албан хэрэг хөтлөлттэй холбогдсон хууль тогтоомж, эрх зүйн актыг судалж сурталчилах, сургалт зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хянаж шалгах, хариуцлага тооцох, байгууллагын бизнес стратеги хэтийн төлөвлөгөөтэй уялдуулан ажлын байрны тодорхойлолт гаргах, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх. Жил бүрийн 7 сарын 1-ний дотор үйл ажиллагаа бүтээгдэхүүн болгон хувиргаж өртөг тооцож жилд шаардагдах төсвийг төсөвлөх, үйл ажиллагаа үр дүнгийн гэрээний биелэлтийг зохих заавар журмын дагуу ерөнхий менежерт гаргаж хүргүүлэх, ажлаа үнэлүүлэх, дайчилгаа, гамшиг, цаг үеийн болон Засаг даргын тамгын газрын дотоод ажилд оролцох, байгууллагын хэмжээнд гаргасан заавар, дүрэм журмыг ёсчлон биелүүлэх. Энэ албан тушаалтнаас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засаг дарга, тамгын газрын дарга, албан хаагчид, төсөвт байгууллагын дарга эрхлэгчид байна. үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь эрчим хүчний ажилтан, үйлчлэгч, аймгийн Архивын тасаг байна.

3.3.7. багийн Засаг дарга нарын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.1.7-р зорилтын хүрээнд Засаг захиргааны хэмжээнд доорх асуудлыг шйидвэрлэн сумын Засаг даргын хөтөлбөр үндсэн чиглэл, тамгын газрын бизнес стратегийн зорилтын дагуу хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг нь зохион байгуулах, сумын Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажлаа үнэлж дүгнүүлэх, жилд хийх ажлын төлөвлөгөө нийт болон тусгай захиалгат бүтээгдэхүүнийг тодорхойлж өртөг тооцон багийн хэмжээний санхүүжилтийг 7 сарын 1-ний дотор гаргаж хүргүүлэх. Сумын Засаг даргыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, багийн хэмжээний нийгэм эдийн засгийн гол гол асуудлыг бие даан шийдвэрлэх. Монгол улсын хууль, УИХ, засгийн газрын тогтоол, сумын Засаг даргын шийдвэрийг биелүүлэх түүний хэрэгжилтийг тайлагнах, хууль эрх зүйн сургалт сурталчилгааг явуулах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж холбогдох иргэд, байгууллага, албан тушаалтанд хаируцлага тооцох, дайчилгаа, гамшгийн бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босголт, авран хамгаалах ажлыг хэрэгжүүлэх. Тамгын газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, иргэдийн өргөдөл, гомдол, иргэний бүртгэл мэдээллийн ажилд иргэдийг татан оролцуулах, хуулиар олгогдсон эрх хэмжээний дотор багийн нутаг дэвсгэрт мал аж ахуй, газар тариалан, нийгмийн чанартай асуудлыг шийдвэрлэх. Багийн иргэдийг шагналд тодорхойлох, түүх соёлын зүйлийг хамгаалах, нийтлэг аливаа асуудлаар хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, мал эмнэлэгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавьж ажиллана. Энэ албан тушаалтнуудаас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны албан хаагчид, иргэд хөдөлмөрчид, аж ахуйн нэгж байгууллага, түүний дарга эрхлэгчид байна. үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь багийн ИНХ-ын Тэргүүлэгчид, хүн, малын бага эмч бусад багийн Засаг дарга нар хамаарна.

3.3.9. Тамгын газрын жолоочийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2-р зорилтын хүрээнд доорхи үйлчилгээг үзүүлнэ. машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, осол аваар гаргахгүйгээр үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ямар ч үед үүрэг гүйцэтгэхэд техникийн бэлэн байдлыг хангана. Үйл ажиллагааны зорилт байгууллагын хөдөлмөрийн дотоод журам бусад дүрэм журмын дагуу ажлын дагуу ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах. Энэ албан тушаалтны үйл ажиллагаа үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, албан хаагчид байна. энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь тамгын газрын нярав, нягтлан байна.

3.3.10. төрийн сангийн төлөөлөгчийн үндсэн чиг үүрэг

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.7-р зорилтын хүрээнд доорх хяналтыг хэрэгжүүлнэ. Орон нутгийн төлөвлөгөөний биелэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, ерөнхий менежерүүдийн төсвийн зарцуулалтад хяналт тавих, дээрх ажилтай холбогдсон мэдээ, тайланг гаргах, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ерөнхий менежертэй гэрээ байгуулж улирал бүр явцыг хагас бүтэн жилээр ажлаа үнэлүүлж Засаг даргаар баталгаажуулах. Энэ албан тушаалтны үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь аймгийн статистикийн газар, төрийн сангийн хэлтэс байна. энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нягтлан бодогч, ХАА-н байцаагч, багийн Засаг дарга нар, төсвийн байгууллагын дарга, эрхлэгчид байна.

3.3.11. Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.3.4.7-р зорилтын хүрээнд ХАА-н бодлого төлөвлөлтийн ажлыги хэрэгжүүлнэ. МАА-н чиглэлээр гаргасан хууль тогтоомж эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм журам, норм нормативыг сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, сумын түвшинд малын удмын санг хамгаалах сайжруулах, мал сүргийг гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэвийн явуулах төлөвлөлтийг боловсруулах, биелэлтэнд хяналт тавих, сумын мал сүргийг мэдээллийн санд бүртгүүлж гарал үүслийг тодорхойлох, шилжилт хөдөлгөөнийг хянах, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийн мал эмнэлэг үржлийн нэгж мал бүхий иргэд, хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөөг өгч дэмжлэг үзүүлэх, гйүцэтгэлийг хянан шалгаж тогтвортой хөгжлийг хангахад оршино.

3.3.12. Жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, ХАА-н үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний үндсэн чиг үүрэг

Энэ албан тушаалтанн нь үйл ажиллагааны 2.3.4.7-р зорилтын хүрээнд ХАА-н бодлого төлөвлөлтийн ажлыги хэрэгжүүлнэ. Бэлчээр ашиглалт, хамгаалалт, усжуулалт, газар, тариалан, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны чиглэлээр гарсан хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих, сурталчилах, сумын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, орон нутгийн иргэд, малчид, бизнес эрхлэгчид, Засаг захиргааны байгууллагын мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулж үйлдвэр үйлилгээний тогтвортой хөгжлийг хангуулахад оршино.

3.3.13. газрын даамлын ажлын чиг үүрэг

Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль тогтоомж, эрх зүйн актууд, газрын харилцааны талаарх төрийн бодлогыг ард иргэдэд хүргэж үйлчлэх, шигшүүрийн зургийг хөтлөх, байр зүйн зураг болон кадастрийн зургийг үйлдэж үйлчлэх. Сумын ерөнхий төлөвлөгөө болон тухай жилийн газрын төлөвлөгөөг хугацаа бүрд нь гаргаж хэрэгжилтийг хангах. Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг мал эмнэлэг үржлийн тасагтай хамтран гаргаж хэрэгжилтийг зохион байгуулах. Сумын газар төлөвлөлтийн хэм хэмжээг хуульд нийцүүлэн төлөвлөн авч хэрэгжүүлэх. Цэг тэмдэгтүүдийг хамгаалалтандаа авч хадгалалтанд нь анхаарч байх. Сумын цаг уурын харуултай ажлын уялдаа холбоотой ажиллах.

2022-10-18 10:56:09