“Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дарлаажуулалтыг эрчимжүүлэх эрчимжүүлэх” өдөрлөг

“УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЭРЧИМЖҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11:40 цагт зохион байгуулагдлаа.

“Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриан дор улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд сумын Засаг даргын орлогч Б.Пүрвдаш, Тамгын газрын дарга Д.Отгонжаргал, эрүүл мэндийн төвийн дарга М.Өлзийжаргал, ахмад эмч Б.Сүрэн болон төрийн албан хаагчид, эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, эцэг эх, асран хамгаалагчид өргөнөөр оролцлоо.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн 15 хүртэлх насны хүүхдийнхээ товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг:

- E-Mongolia аппликейшн;

- Эх, хүүхдийн эрүүл мэндийн ягаан дэвтэр зэрэг эх сурвалжаас шалгаж үзэх боломжтой.

Хэрэв вакцинд хамрагдсан боловч бүртгэлд шивэгдээгүй бол 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нөхөн шивэх үйл ажиллагаа үргэлжлэх тул хугацаанд нь хамрагдахыг уриалж байна.

Иргэд та бүхэн эрүүл ирээдүйн төлөө хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтад идэвхтэй хамруулаарай.

#Эрүүл_хүүхэд_Эрүүл_ирээдүй!

#Дархлаажуулалт_бол_хамгаалалт!

 

2025-07-01 12:00:00