“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах 10 хоногийн аян”-г зарлан үйл ажиллагаа зохион байгууллаа

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах 10 хоногийн аян”-г зарлан үйл ажиллагаа зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал“ сэдэвт сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад НЭ, Сум, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 43 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

2025-09-24 15:00:00